Мэдээ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ард иргэдийг зохистой хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй хөдөлгөөнд уриалах, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөл, эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, согтууруулах ундааны сөрөг нөлөөллийг сурталчлан таниулж ажиллахаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Эрүүл Монгол Хүн” нээлттэй өдөрлөгийг Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд 11 дүгээр сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Батлан хамгаалах яамны харьяа цэргийн төв эмнэлгийн дарга Б.Энх-Од, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын хэлтсийн дарга О.Баасан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт С.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх нарын хүндэт зочид оролцлоо.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд:
“Тэрбум модны үндэсний хөдөлгөөн”-ий хэрэгжилт явцыг сурталчлах, тарьц суулгацын танилцуулга, мэдээлэл, “Хүнсний хангамж” хүнсний аюулгүй байдал, үзэсгэлэн худалдаа, Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн үзэсгэлэн, Ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, үзлэг хийх “Эрүүл мэндийн отог” ажиллаж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн.
“Хөдөлгөөн эрүүл мэнд” арга хэмжээний үеэр Uurees Dance бүжгийн клубын багш нар Монгол бие биелгээ, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх хийн дасгалын хамт олон “Харц” шугаман бүжгийн үзүүлбэр, “ЭЭНО” спиннингийн клубын тамирчин бүсгүйчүүдийн үзүүлбэр, гийрийн спортын үзүүлбэр, нарны мөргөл, хатха иога, зөөлөн иогийн хичээл, Монголын шугаман бүжгийн холбооны багш нар шугаман бүжгийн хичээл зааж хөдөлгөөнөөр дамжуулж эрүүл мэндээ хамгаалах тухай хичээл зааж, мэдээлэл өгч ажиллалаа.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.