Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яамнаас зарласан Биеийн тамир, спортын бүтээлч сарын аяны хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дундах биеийн тамирын арга хэмжээ хоёр дах жилдээ 2024 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд 13 сум, 5 тосгоны 29 багийн 600 гаруй албан хаагчид 6 төрлөөр /волейбол, шагай шүүрэх, шагай няслах, ширээний теннис, аэробикын дасгал, дартс/ өрсөлдөж аваргуудаа тодруулсан.
Арга хэмжээний нээлт болон хаалтын ёслолд Биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх, Боловсролын газрын дарга Ч.Алтантуяа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Эрүүл мэнд, спорт хариуцсан мэргэжилтэн Э.Санаа-Амар болон 13 сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.
Шагай шүүрэх эрэгтэй төрөлд:
1 дүгээр байр-Б.Батцолмон /Цагааннуур 1/
2 дугаар байр-Б.Баттулга /Мандал 3/
3 дугаар байр-Б.Бямбажав /Цагааннуур 2/
Шагай шүүрэх эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр-Л.Нэргүй /Мандал 5/
2 дугаар байр-Р.Оюун /Ерөө 1/
3 дугаар байр-Б.Мөнхцэцэг /Мандал 3/
Шагай няслах эрэгтэй төрөлд:
1 дүгээр байр- М.Мөнхбаатар /Баянгол/
2 дугаар байр-н.Гантулга /Хүдэр/
3 дугаар байр-н.Баярбаатар /Дулаанхаан баг/
Шагай няслах эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр- У.Гэрэлтуяа /Баянгол/
2 дугаар байр- Д.Нармандах /Сант/
3 дугаар байр- М.Мөнх-Ундраа /Зүүнбүрэн/
Ширээний теннисний эрэгтэй төрөлд:
1 дүгээр байр-А.Төрбат /Алтанбулаг 1/
2 дугаар байр-н.Мянганбаяр /Түшиг/
3 дугаар байр-н.Нямдорж /Мандал 2/
Ширээний теннисний эмэгтэй төрөлд:
1 дүгээр байр- М.Энхтөгс /Сүхбаатар 8 баг/
2 дугаар байр-Г.Өлзийжаргал /Алтанбулаг 1/
3 дугаар байр- н.Энхдулам /Дулаанхаан баг/
Дартсын багийн төрөлд:
1 дүгээр байр-Түшиг
2 дугаар байр-Шаамар 2
3 дугаар байр-Сүхбаатар 1
Волейболын төрөлд:
1 дүгээр байр-Дулаанхаан
2 дугаар байр-Номгон 4
3 дугаар байр-Баянгол
Аэробикийн дасгалын төрөлд 27 баг өрсөлдөж:
1 дүгээр байр-Баянгол сумын 1-р цэцэрлэг
2 дугаар байр-Мандал сумын Нархан 3-р цэцэрлэг
3-р байр-Сүхбаатар 8-р цэцэрлэгийн баг тамирчид эзлэсэн.
Нэгдсэн дүнгээр:
1 дүгээр байр-Г.Гэрэлмаа эрхлэгчтэй Мандал 3-р цэцэрлэг /47 оноогоор/
2 дугаар байр-Д.Энхмаа эрхлэгчтэй Дулаанхаан 1-р цэцэрлэгийн баг /77 оноогоор/
3 дугаар байр- Д.Шинэчимэг эрхлэгчтэй Хэрх 5 дугаар цэцэрлэг /84 оноогоор/
4 дүгээр байр-Ц.Орхонцэцэг эрхлэгчтэй Баянгол 1 дүгээр цэцэрлэгийн /87 оноогоор/
5 дугаар байр-Л.Алтаншагай эрхлэгчтэй Цагааннуур 1 дүгээр цэцэрлэгийн /89 оноогоор/ багууд шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, цомоор шагнууллаа. Тэмцээнд оролцсон Сургуулийн боловсролын байгууллагын албан хаагчиддаа спорт, ажлын амжилт хүсье.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.