Ерөнхий сайдын 2020 оны 39 дүгээрзахирамжаар батлагдсан "Биеийн тамир,спортын улсын хорооны үйл ажиллагааныстратеги, зохион байгуулалтын бүтцийнөөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.2 дахь хэсэг
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Биеийн тамир, спортын салбарын хууль тогтоомжийн төсөл, хөгжлийн бодлого,төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийхүйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
Хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэний бие бялдрын түвшнийгсайжруулах зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг насан туршийнболовсрол болгон хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
Спортын сургалт дасгалжуулалт, спортын анагаах ухааны үйл ажиллагаандшинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, тамирчдынөрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг сайжруулах;
Биеийн тамир, спортын салбарын удирдлагын манлайллыг хангах, төрийнзахиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагынсоёл төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагаагхөгжүүлэх;
Биеийн тамир, спортын салбарын санхүү, эдийн засгийн нөөцийн удирдлагыгхэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, хөрөнгөоруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг төлөвлөх, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийгудирдах, зохицуулалтаар хангах, хэрэгжүүлэх;
Биеийн тамир, спортын салбарын болон төрийн захиргааны байгууллагын үйлажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээсурьдчилан сэргийлэх, хамгаалах хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаахийх хэлбэрээр хэрэгжүүлэх;
Мэргэжлийн ур чадвартай өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэн гаргаж, иргэдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулах, сургалт сурталчилгааг явуулж мэдээллээр хангах
Мэдээлэл авах:
Албан тушаал: Бичиг хэрэг, архив
Нэр: П.Мөнгөнсарнай
Утас: 99936384
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.