Монгол Улсын бахархал болсон үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, салбарын хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.
Биеийн тамир, спортын ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэн бүрд ил тод нээлттэй, түргэн шуурхай хүргэхэд салбарын хэмжээнд цахим үйлчилгээг нэвтрүүлж, үндэсний хэмжээнд биеийн тамир спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэн ажиллаж байна.
Биеийн тамир, спортын Улсын хорооны цахим хуудсанд зочилж Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын бодлого, хөтөлбөр, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийн талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдал, олон талт мэдээ мэдээлэлтэй танилцах боломжтой юм.
Цаашид хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэн өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийн, спортоор хичээллэхийг уриалж байна.
"Дасгалаа хийж дархлаагаа дэмьже"
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.