Мэдээ

“ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

“ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Мэдээ

Биеийн тамир, спортын Улсын хорооноос зохион байгуулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.4 дэх заалт "Хариуцсан салбар, байгууллага, нэгж дотроо гарч байгаа болон үүсэж болзошгүй ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах", "Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, хориглох зүйл” сэдэвт цахим сургалтад хамрагдлаа.

Сургалтад Биеийн тамир, спортын газар, 9 сумын спорт цогцолбор, Усан спорт сургалтын төвийн нийт 55 албан хаагч хамрагдлаа. Ёс зүйн сургалтыг Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор А.Алтанзул удирдан явуулсан.

Тус сургалтыг зохион байгуулсанаар төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж, хувийн ашиг сонирхлоо албан үүргээс тусгаарлаж зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.