Мэдээ

"ТҮНХЭЛ" ӨВЛИЙН НААДАМ -2026 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

"ТҮНХЭЛ" ӨВЛИЙН НААДАМ -2026 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Мэдээ
🔹Түнхэл тосгоны Нутгийн зөвлөлөөс санаачлан ССАЖЗЯ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Мандал сумын ЗДТГ, Түнхэл тосгоны захирагчийн алба, БТСГ, Соёл урлагийн газар, болон нутгийн иргэд , ААН байгууллагууд хамтран ,өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн спортыг сурталчлах зорилгоор "Түнхэл" Өвлийн наадам-2026 анхдугаар наадмыг амжилттай зохион байгуулж нээлтээ хийлээ.
🔹Тус арга хэмжээг 2000 орчим иргэд үзэж сонирхохоор ирлээ.
Өвлийн спортыг хүүхэд залууст сурталчлах, тэдний чөлөөт цагаараа спортоор хичээллэх хүсэл зорилгыг нэмэгдүүлэх, орон нутгийн байгалийн онцлогт тулгуурлан 4 улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уг наадмыг зохион байгуулж байна.
🔹Тэшүүр, Snowboard, Short trek, Мөсөн авиралт, мөсний сур харваа, ганган жороо зэрэг спортын 9 төрөлд 530 тамирчин өрсөлдөж тэвчээр хатуужлаа сорьж байна.
🔹Улаанбаатар, Архангай, Хөвсгөл, Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул аймгуудаас тамирчид зорин ирж оролцлоо.
🔹Энэхүү өвлийн наадмыг жил бүр зохион байгуулж, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ нээлтийн үеэр аймгийн Засаг дарга онцлон хэллээ.
Наадам маргааш буюу 2-р сарын 8-нд үргэлжлэн явагдана.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.