Сэлэнгэ аймгийн Монгол Ардын намын хороо, Биеийн тамир, спортын газар хамтран 46 дахь удаагаа Д.Сүхбаатарын нэрэмжит “SUKHBAATAR CUP”-2026 бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн Олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулллаа.
Тэмцээн 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд Биеийн тамир, спортын газарт зохион байгуулагдаж Улаанбаатар хот, 21 аймгийн төлөөлөл, ОХУ-ын БНБУ, Тува улсаас нийт 27 багийн 433 өсвөрийн тамирчид оролцлоо.
Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Сэлэнгэ аймгийн Монгол Ардын намын дарга, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам танд нийт тэмцээнд оролцогчдын нэрийн өмнөөс баярласан, талархсанаа илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.