Монгол Улсын Засгийн газрын 183 дугаар тогтоол, Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журмын дагуу Үндэсний спортын өвлийн наадам 4 жил тутамд зохион байгуулагддаг.
Монголын үндэсний спортын өвлийн наадам мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваан төрлөөр Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын баазад нэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, 9-н дүүргийн мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваан спортын таван төрөлд 600 тамирчин оролцож байна.
Энэ удаагийн наадамд Сэлэнгэ аймгаа төлөөлөн мөсөн шагайн харваан төрөлд Жавхлант сумын тамирчин П.Өлзийбаяр, П.Батбаяр, Б.Содгэрэл, Г.Ганбилэг, Б.Ганбаатар, Д.Бат-эрдэнэ нар баг, тал, цуваа харвааны төрөлд, мөсөн сурын харваан төрөлд Ерөө сумын тамирчин М.Эрхэмбаяр, У.Энхбаяр, Х.Батдорж, О.Бямбадорж, Хүдэр сумын тамирчин Ж.Эрхэмбаяр, Э.Сумьяабадрал, П.Мягмарсүрэн, Б.Ганзориг, А.Наранхүү, Алтанбулаг сумын тамирчин П.Чулуун-эрдэнэ, Шаамар сумын Дулаанхаан тосгоны тамирчин Ч.Баттогтох, Сүхбаатар сумын тамирчин Б.Багахүү нар багийн болон цуваа харваанд оролцож байна.
БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.