Монгол улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “2023-2028” оныг Монголд зочилох жил болгон зарлах тухай 264 дүгээр тогтоолын хүрээнд Өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгон хөгжүүлэх, Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний харвааны бүх төрөл зүйлийг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам бүр боловсронгуй болгон хөгжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ерөө Кап 2026” тэмцээн 1 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Ерөө сумын Дааган Дэлийн Тойромт нууранд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Баян-Өлгий, Улаанбаатар, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудаас 150 гаруй харваачид ирж цэц мэргэнээ сорьлоо.
Ахмадын харваанд:
1. Ө.БАЯНБААТАР /Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Аймгийн мэргэн Спортын мастер/
2. Б.АМАРСАЙХАН /Улаанбаатар хотын Ахмад харваач/
3. Ш.ДАВААСҮРЭН /Орхон аймгийн Эрдэнэт хотын Ахмад харваач/
4. Т.МӨНХХИШИГ /Сэлэнгэ аймаг Ерөө сумыг Бугант тосгоны Ахмад харваач/
5. А.БАТЖАРГАЛ /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ахмад харваач/
Цуваа харваанд:
1. н.ТҮМЭН-ӨЛЗИЙ /Төв аймгийн Борнуур сумын Спортын мастер/
2. Н.АЛТАНСҮХ /“Өлгий мэргэчүүд” багийн харваач, Аймгийн Дархан мэргэн/
3. Н.МӨНХБАТ /Хөвсгөл аймгийн Их уул сумын Спортын мастер, Аймгийн бахлуур харваач/
4. Д.БАТ-ЭРДЭНЭ /Төв Аймгийн Дархан мэргэн/
5. П.ЧУЛУУН /Дархан-Уул аймгийн “Дархан цэц” багийн харваач, Спортын мастер/
Багийн харваанд:
1. “ЗАЛУУЧУУД БАГ” /Ш.Пүрэвдорж ахлагчтай Улаанбаатар хот/
2. “ДАРХАН ЦЭЦ” /Б.Ганбаатар ахлагчтай Дархан-Уул аймаг/
3. “ДҮНЖИНГАРАВЫН МЭРГЭД” /Д.Бат-Эрдэнэ ахлагчтай Төв аймаг/
4. “ӨЛГИЙ МЭРГЭЧҮҮД” /Н.Алтантулга ахлагчтай Баян-Өлгий аймаг/
5. “МӨНГӨН ЗЭВ” /Д.Давгадорж ахлагчтай Хөвсгөл аймаг/ тус тус шагнагдсан.
Багийн нийт дүнгээр ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН эзнээр Улаанбаатар хотоос оролцсон “ЗАЛУУЧУУД БАГ” шалгарсан.
Ерөө сумын Засаг Даргын Тамгын газар
Биеийн тамир, спортын Газар
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.